2011 оны 1-р сарын 9-нд хийсэн ажлууд

Сайн байцгаана уу?

Өнөөдөр 12 орчуулга санал болгон, 1 орчуулга батлан, 1 орчуулгын саналаас татгалзав.

Хүндэтгэсэн,

Д.Энхбат

Our new moderator is Mytilene

Hello all!

We happy to inform you that we have appointed Mytilene as our new moderator. Let's wish good luck to him!

Yours,

Enkhbat

/Монгол/

Сайн байцгаана уу?

Mytilene манай шинэ модератор болсоныг та бүхэнд мэдэгдэхдээ таатай байна. Бүгдээрээ түүнд амжилт хүсэцгээе.

Хүндэтгэсэн,

Энхбат

Улсын нэр болон хэлний орчуулга (Country name and language translation)

Улсын нэрийг орчуулахад шууд тухайн улсын нэрийг орчуулж тавих нь зүйн хэрэг билээ. Жишээлбэл: England - Англи. Харин тухайн үндэстний хэлийг орчуулахад үүний нэгэн адил орчуулах нь зүйтэй гэж үзэж шаардлагыг хангасан орчуулгыг баталж байна. Жишээлбэл: English - Англи.

Энэ талаархи бодлоо та бүхэн хуваалцана уу.

Дээрхи дүрэмтэй холбогдуулан дараах орчуулгуудад татгалзсан хариу өглөө. Үүнд:

Abkhazian - Афказиан; Тайлбар: Абхаз гэж Гүржээс салан тусгаарлах зорилго бүхий муж байдаг. Хэл байдаг бол Абхаз гэж л орчуулах зүйтэй гэж миний бие үзэж байна.

Манай баг шинэ (хамтарсан) зохицуулагчтай болов.

Сайн байцгаана уу?

Миний бие шинээр друпалыг (drupal) Монгол хэл рүү хөрвүүлэх багийн хамтарсан зохицуулагч (co-admin) болсон тул манай багийн үйл ажиллагаа цааш хэвийн явах боломжтой боллоо.

Анхны ажил болгон хэрвээ би ямар нэгэн байдлаар завгүй болвол манай багийн үйл ажиллагааг авч явах (өөрөөр хэлбэл орчуулгыг баталж байх) модератороор ажиллах сонирхолтой 2 хүн сонгохоор шийдлээ. Ажиллах хүсэлтэй хүн байвал өөрийн талаар товч мэдээлэл, туршлагын талаар энд бичнэ үү. Хэрвээ нууцлах шаардлагатай бол над руу шууд бичсэн нь ч болно. :)

English-Mongolian wordlist for Drupal

Англи-Монгол орчуулга хийх үед түгээмэл тааралддаг үгсийн жагсаалтыг энд оруулав. Энэ жагсаалтыг Drupal-ийг орчуулах стандарт жагсаалт гэж тооцон орчуулах үед ашиглах болно. Үүнийг цаг зав гарган харна уу. Хэрэв танд ямар нэгэн орчуулга тохиромжгүй, буруу санагдах юм бол тэр үгийн талаар саналаа бичээрэй. Харин үг дутуу байвал шинээр нэмж оруулна уу.

Hello all!

Is there anyone who are currently active to contribute Mongolian translation from Mongolian group not including myself?

Subscribe with RSS Subscribe to RSS - l10n-server-mn