Улсын нэрийг орчуулахад шууд тухайн улсын нэрийг орчуулж тавих нь зүйн хэрэг билээ. Жишээлбэл: England - Англи. Харин тухайн үндэстний хэлийг орчуулахад үүний нэгэн адил орчуулах нь зүйтэй гэж үзэж шаардлагыг хангасан орчуулгыг баталж байна. Жишээлбэл: English - Англи.

Энэ талаархи бодлоо та бүхэн хуваалцана уу.

Дээрхи дүрэмтэй холбогдуулан дараах орчуулгуудад татгалзсан хариу өглөө. Үүнд:

Abkhazian - Афказиан; Тайлбар: Абхаз гэж Гүржээс салан тусгаарлах зорилго бүхий муж байдаг. Хэл байдаг бол Абхаз гэж л орчуулах зүйтэй гэж миний бие үзэж байна.

Assamese - Ассамесе; Тайлбар: Англи хэлэнд Assam үндэстний хэлийг Assam+ese гэж бичдэг. Үүнтэй ижил жишээ бол Japan+ese. Ийм учраас Ассам гэж байх нь зүйтэй болов уу гэж бодож байна.

Finnish - Финиш; Тайлбар: Хойд Европт Финланд (Finland) гэж улс байдаг. Энэ улсын албан ёсны хэлний нэгт Финн (Finn+ish) хэл багтдаг байгаа.

Croatian - Кроашн; Тайлбар: Балканы хойгт Югослав улс задарсаны дараа шинээр бий болсон улсуудын тоонд Хорват гэж улс байдаг. Тэд нар Хорват хэлээр яридаг.

Javanese - Жаванес; Тайлбар: Өмнө нь Assamese дээр хийсэн тайлбарын дагуу. Тодруулахад Индонезид Жава гэж арал байдаг. Нутгийн уугуул оршин суугчид Жава хэлээр ярьдаг.

Kurdish - Курдиш; Тайлбар: Курд гэж үндэстэн Иракийн хойд хэсэг, Туркийн өмнөд хэсэг, Ираны баруун хэсэгт амьдардаг. Сонирхуулахад энэ үндэстэн Хүннү-гийн үеэс түүхтэй бөгөөд одоо болтол тусгаар улсаа байгуулж үзээгүй байгаа үндэстэн юм.

Cornish - Корниш; Тайлбар: Корнвалл гэж Их Британы арлын баруун өмнөд хэсэгт оршдог муж байдаг. Энэ мужийн цөөнх үндэстэн болох Кельт угсаатнууд Корн хэлээр ярьдаг байна.

Macedonian - Маседони; Тайлбар: Македоны агуу Александр хаан гэж түүхэн хүн байдаг билээ.

Nepali - Непал; Тайлбар: Буруу санаагүй бол Непалыг чинь Монголчууд Балба гэдэг байхаа?

Энэ хүртэл хяналаа. Ямар нэгэн алдаа мадаг байвал та бүхэн хэлж соёрхоно уу. :)

Groups audience: