By mytilene on
Drupal-n зарим нэг тайлбаруудыг орчуулахдаа -даг, -дэг гэсэн төгсгөлтэйгээр өгүүлбэрээ дуусгахын оронд -на, -нэ, -но гэсэн төгсгөлөөр төгсгөх нь илүү ойлгомжтой байх болов уу. Хэдийгээр Англи хэлэн дээрээ Present Simple Time-р бичсэн байх боловч монгол хүний сэтгэхүйн онцлог, өгүүлбэрзүйн бүтцэд тулгуурлан даг, дэг-р орчуулахгүй байх нь илүү наалдацтай, утга зүйн хувьд зөв болно гэж бодож байна.
Groups audience:

Comments
Боддог л бодол.
Боддог л бодол. Ер нь орчуулгуудаа монгол хүний сэтгэхүйд тохируулан хийх нь зүйтэй.
Сайн байцгаана уу?
Бүгдээрээ сайн уу? Би Друпалчин болох санаатай...
Судалж байгаад орчуулгын энэ хэсэгт ирсэн бөлгөө (мөн нэгдэх хүсэл төрөөд)...
Энд тэнд, жижиг сажиг, ганц нэг орчуулга хийж үзсэн л дээ. Манай ихэвчлэн үгчилж орчуулаад байна билээ.
Харин дээрх санаанд нэмэрлэхэд, ер нь бас заавал дүрэм, үг үсэггүй орчуулахаасаа илүүтэй утгачилсан орчуулга хийгээд явбал ямар вэ?
Сайн уу
Би ч гэсэн ганц нэг юм орчуулж үзсэн, уг нь болох бололтой сонирхолтой санагдсан, сайн дураараа Монголчуудаа Монгол друпалтай болоход нь хувь нэмэрлэмээр бн л даа. Гэвч энэ орчуулгын ажил цааш явах юм болов уу? Хариуцаж байгаа хүн амьтан бн уу, админ гх мэт...
сайн уу? хэхэ сая коммент
сайн уу?
хэхэ сая коммент бичсэнийхээ дараа л огноо юмнуудыг нь харлаа... Идэвхигүй нилээн удсан шиг байна.
Явах хэдүүлээ бага багаар юмнууд оруулаад байвал болох л юм шиг байна :D
Далайд дусал нэмэр гэгчээр
Далайд дусал нэмэр гэгчээр хүн болгон өдөр боломжоороо хэдэн үг орчуулаад байвал удахгүй дуусна даа. :D
Сайн. Сайн байна уу?
Админ нь амьд байнаа. Боломжоороо оруулаад явж байна. Ер нь орчуулгадаа http://openmn.org/index.php?nav=14&pageId=23&op=loadglos&item=2 үүнийг ашиглаад явчих санаатай байна.